Бид тоймлоё, Та унш

2020.01.23 Пүрэв                                            -13°C 2,748.32 Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё 


Тэтгэвэр, тэтгэмжийг нэмлээ

ЗГ-аас 421.7 мянган иргэний тэтгэврийг ₮20-40 мянгаар нэмлээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын тэтгэврийг ₮30 мянга, ₮500 мянгаас дээш тэтгэврийг ₮25 мянгаар нэмж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг ₮300 мянга болгов. 

Бодит нэмэгдэл ₮8500-9100

Халамжийн болон асаргааны тэтгэмжийг мөн адил нэмсэн ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асардаг бол ₮123100, халамжийн тэтгэвэр ₮188 мянга болжээ. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан зэргийг асардаг 63 мянга гаруй иргэн байна.

Тойм 

Дээрх шийдвэр 2/1-с хэрэгжих ба шийдвэрийн дагуу дундаж тэтгэвэр ₮409 мянга болж байна. ЗГ 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4%, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9%, дундаж тэтгэврийг 30.7%-р нэмжээ.


Г.Батхүү агсан гадны нөлөөтэй нас барсан гэв 

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хүүхдүүд анх удаа мэдэгдэл хийж, шүүх шинжилгээний зарим дүгнэлтийг танилцууллаа. Шинжилгээгээр баруун нүд хөхөрч хавдсан, боомилсны улмаас хүзүүнд улайлт үүссэн гэх дүгнэлт гарсан байна. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграфф тест авахад  “Гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гарчээ. Г.Батхүү агсан 5/17-нд Төрийн ордонд нас барсан ба талийгаачтай хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уулзсан юм.


Хятадын вирус аюул дагуулж байна 

Ухань хотын вирусийн тохиолдол Америкт бүртгэгдэж, Хойд Солонгос гадны иргэдийг хил нэвтрүүлэхээ зогсоолоо. Өчигдрийн байдлаар уг халдвараар 400 гаруй хүн өвчилж, 9 хүн амиа алдсан ба ОУ-ын нисэх буудлууд Уханиас ирж буй зорчигчдыг тусгай төхөөрөмжөөр шалгаж байна.


Трампын толгойг $3 саяар үнэлэв

Ираны парламентын гишүүн Трампыг устгасан хүнд $3 саяыг амлаж, цөмийн пуужингаа үйлдвэрлэх санал гаргалаа. Ираны генералыг Америкийн арми устгаснаас болж 2 орны харилцаа улам муудсан юм.

Таны сонорт


Image result for dog icon Хамгийн ховор 10 нохойн үүлдэр.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр