Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Данийн эзэмшлийн Грийнланд улсыг авах хүсэлтэй байгаа ба Цагаан ордны консулын газар энэ талаар судалсан гэж хоёр эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ. 

Уолл Стрийт журнал сэтгүүлд мэдээлснээр Трамп уулзалт, оройн хоолны үеэр Грийнландыг худалдаж авах талаар туслахуудтайгаа ярилцсан байна. Харин түүний туслахууд энэ асуудлаар хоёр хуваагдсан ба нэг хэсэг нь Трампын саналыг эдийн засгийн стратеги гэсэн бол бусад нь хэлбэр хөөж байгаа хэрэг гэжээ. Гэхдээ Трамп энэ талаар судлахыг Цагаан ордны консулын газарт даалгасан байна. 

Трампын хэлснээр Дани улс Грийнландаас болж эдийн засгийн асуудалд ороод байгаа ба Грийнландыг худалдаж авснаар байгалийн баялгийг нь ашиглах боломжтой гэнэ. 

Трампаас гадна Америкийн ерөнхийлөгч асан Харри Трумэн 1946 онд, Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сеуард 1867 онд Грийнландыг худалдаж авах талаар ярьж байжээ. 

Грийнланд нь Дани улсын эзэмшил бүс нутаг бөгөөд энд 1951 онд барьсан Америкийн армийн агаарын бааз байрладаг юм. Уг бааз дахь баллистик пуужин илрүүлэгч нь Оросын нутаг хүртэл хүрээг хамардаг байна. 

Эх сурвалж: CNN, DW