Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп ХАА-ын бүтээгдэхүүнд тавьсан татвараа цуцлахыг Хятадаас хүслээ. Тэрээр Хятадад ногдуулах хоёр дахь ээлжний татвараа хойшлуулсан бөгөөд хоёр орны худалдааны харилцааг сайжруулах хүсэлтэй байгаа юм.

Трамп твиттер хуудснаа энэ талаар “Би Хятадаас манай ХАА-ын бүтээгдэхүүнд тавьсан татвараа цуцлахыг хүссэн. Энэ нь Америкийн фермерүүд болон надад маш чухал юм. Америк энэ сарын нэгэнд Хятадын импортын бүтээгдэхүүнд тавих байсан 25 хувийн татвараа хойшлуулсан учир хоёр орны худалдааны хэлэлцээр нааштай байгаа” гэжээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт импортын татвараа хойшлуулж Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинтэй Флоридагийн Мар-а-Лаго амралтын газар уулзаж худалдааны хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байгаа илэрхийлсэн байна.

Хятад бол Америкийн ХАА-ын хоёр дахь том зах зээл бөгөөд 2017 онд Америкийн үхэр, хонины мах, шош зэрэг ХАА-ын бүтээгдэхүүнд 20 тэрбум долларын татвар ногдуулсан юм.

Эх сурвалж: CNN, BBC