Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн хил дээр хана барих төсвийг  конгресс батлахгүй бол онц байдал зарлана гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрээр Засгийн газрын үйл ажиллагааг зогсоохоос сэргийлэх хилийн аюулгүй байдлын бичигт гарын үсэг зурж Конгрессоос үл хамааран батлан хамгаалахын төсвийг хана барихад зарцуулна гэжээ.

Конгресс дахь Ардчилсан намын гишүүн Трампын уг мэдэгдлийг эрх мэдлээрээ далайлгасан, хуулиас гадуур гэж шүүмжилсэн байна.

Мексикийн хил дээр хана барих нь Трампын ерөнхийлөгчийн сонгуульд ажлын гол амлалт бөгөөд төсвийг Конгресс баталсны дараа ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Цагаан ордон юу гэв?

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерсийн мэдээлснээр ерөнхийлөгч Трамп хана барьж хилээ хамгаална гэсэн амлалтаа биелүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Үүний тулд орон даяар онц байдал зарлаж ч магадгүй юм.

Сенат өчигдрийн хуралдаанаар хилийн аюулгүй байдлыг хангах 1.3 тэрбум долларын төсвийг баталсан бөгөөд үүнийг Төлөөлөгчдийн ордонд өргөн барих юм. Харин Трампын ханыг барихад 5.7 тэрбум долларыг төсөв шаардлагатай гэнэ.

Сөрөг хүчнийхэн юу гэж үзэж байна?

Конгрессын ардчилсан намын гишүүд Трампыг эрх мэдлээрээ далайлгаж хананы зардлыг Мексикээс гаргуулна гэсэн сонгуулийн амлалтаа зөрчиж татвар төлөгчдийн мөнгийн дэмий үрэх гэж байна хэмээн үзжээ.  

Онц байдал гэж юу вэ?

Ямар нэг түгшүүрт асуудлаас болж онц байдал зарладаг. Трампын хувьд Мексикийн хил дээрх дүрвэгчид түгшүүр дагуулж байгаа гэнэ. Онц байдал зарласнаар ерөнхийлөгч батлан хамгаалах, гамшгийн тусламжийн төсөв зэргээс хана барих зардлыг гаргуулах боломжтой гэж судлаачид үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC, CNN