Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хонг Конгийн жагсаалыг түргэн, хүнлэг аргаар зогсоох талаар Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинтэй ярилцахыг хүслээ. 

Тэрээр энэ талаар твиттер хуудаснаа, “Би ерөнхийлөгч Ши Жинпинийг сайн мэднэ. Тэр бол ард иргэдээ хүндэлдэг сайн удирдагч. Бас хэцүү асуудлыг сайн шийддэг хүн. Иймээс тэр Хонг Конгт үүсээд буй асуудлыг түргэн, хүнлэг байдлаар шийднэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Тусгайлан уулзалт хийх үү?” гэж жиргэжээ. 

Мөн “Хятад валютаа бууруулж системдээ мөнгө хаях замаар бидний татвартай тэмцэж байгаа. Хятадууд олон сая ажлын байраа татваргүй орнуудад алдаж олон мянган компаниуд салбараа шилжүүлж байна. Мэдээж Хятад тохиролцоо хийхийг хүсэж байгаа ч эхлээд Хонг Конгийн асуудлыг шийдэх хэрэгтэй” гэсэн байна. 

Үүнээс гадна Трамп Америкийн холбооны нөөцийн санд хандан, “Хятад, Хонг Конг бидний асуудал биш. Харин Холбооны нөөцийн санхүүгийн түвшнийг маш хурдан, ихээр өсгөсөн ч удаанаар бууруулж байгаа нь бидний асуудал” гэжээ. 

Холбооны нөөцийн сан өнгөрсөн сарын 31-нд хүүгээ дөрвөн хувиар өсгөж буулгахгүй байгаа ба энэ нь Америкийн эдийн засгийн хөгжлийг удаашруулж байна гэж Трамп үзсэн юм. 

Эх сурвалж: BBC, SCMP