Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын 267 тэрбум долларын импортын бараанд татвар ногдуулахад бэлэн байгаагаа дахин мэдэгдлээ.

“Хятадын тал ямар байгаагаас шалтгаалж ойрын хугацаанд татвар ногдуулах эсэхээ шийдвэрлэнэ. Үүнийг хэлэхэд таатай биш байгаа ч хэрэв би хүсвэл сануулахгүйгээр дахин 267 тэрбум долларын бараанд татвар ногдуулна. Ингэснээрээ нөхцөл байдал өөрчлөгдөнө” гэж Трамп мэдэгджээ.

Хятадтай худалдаа хийхэд алдагдалтай байгаа талаар Трамп нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Энэ оны зургадугаар сарын 15-нд Хятадын 50 тэрбум долларын импортын бараанд 25 хувийн татвар ногдуулсан юм. Хятад ч мөн адил Америкийн импортын бараанд ижил хэмжээний татвар ногдуулсан байдаг.

Эх сурвалж: Reuters, Tass