Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Оросыг ирэх онд Америкт болох Их 7-ын уулзалтад урих хэрэгтэй гэлээ. Түүний уг саналыг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон дэмжсэн ба Трамп Бямба гарагт болох Их 7-ын уулзалтын үеэр бусад орны удирдагчидтай энэ талаар ярилцах гэнэ. 

Гэвч Цагаан ордны зарим төлөөлөгчид Макрон Трампыг дэмжиж олон улсын тавцанд эвгүй байдал оруулах зорилготой гэж үзсэн юм. Харин Францын тал Оростой харилцаагаа хэвийн түвшинд хадгалах хүсэлтэй гэжээ. 

Трамп химийн зэвсгийн хэрэглээнээс болж Орост хориг тавьсан юм. Гэхдээ Мягмар гарагт сэтгүүлчдэд ярихдаа, “Ерөнхийлөгч асан Барак Обама Оросыг Их 7-оос хассан нь Путин Обамагаас илүү ухаалаг байсан байх” гэжээ. 

Орос 2014 онд Кримийг өөртөө нэгтгэсний дараа тухайн үеийн Их 8-аас олонхийн саналаар хасагдсан юм. 

Эх сурвалж: Al jazeera, CNN