Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр Вьетнам улсын Да Нан хотод болно гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

Тус уулзалтыг Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинь ихээхэн дэмжиж байгаа ч уулзалтын үеэр Трамптай уулзах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хоёр улсын төлөөлөгчид өнгөрсөн сарын 18-нд уулзаж хоёр дахь уулзалтын талаар хэлэлцсэн юм.

Харин Хойд Солонгосын асуудал хариуцсан төлөөлөгч Стев Биганы Пүрэв гарагт мэдээлснээр Америк Солонгосын дайныг албан ёсоор дуусгаж Өмнөд Солонгосоос цэргээ татаж магадгүй гэнэ.

Трамп, Ким нарын эхний уулзалт өнгөрсөн зургадугаар сарын 20-нд Сингапурт болсон юм. Энэ үеэр тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад хамтарч ажиллахаар тохиролцсон. Гэвч үүнээс хойш хоёр тал уг асуудлаар хэлэлцсэн хэвээр байгаа ба Хойд Солонгос Америкийг хоригоо цуцалсны дараа цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсооно гэжээ. Харин Америк Хойд Солонгосыг цөмийн бүх талбайгаа устгасаны дараа л хоригоо цуцлана гэсэн байна.

Гэвч Америкийн тагнуулын газрууд Хойд Солонгосыг холын зайн цөмийн пуужин үйлдвэрлэж байгаа гэсэн бөгөөд энэ нь Америкт хүрэх чадалтай гэнэ. Трамп тэднийг худал мэдээлэл өгч байна гээд Хойд Солонгосын талыг цөмийн зэвсгээ устгана гэдэгт итгэж байгаа гэжээ.

Эх сурвалж: CNN, RTE