Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагчтай хийх түүхэн уулзалт дэлхий нийтэд ихээхэн хүлээлт үүсгээд байсан боловч Трамп Хойд Солонгос руу захидал илгээн ирэх  сард уулзахгүй гэдгээ мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар Пүрэв гарагт илгээсэн захидалдаа тэрээр, “Уулзалтад оролцохгүй, учир нь саяхны хийсэн танай мэдэгдэл өдөөн хатгалга агуулж, ихээр бухимдууллаа” гэжээ.

Сануулбал, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенсийг “Бүдүүлэг, тэнэг” хэмээн мэдэгдсэн юм.

“Өөр нэг өдөр уулзана гэж найдаж байна” хэмээн Трамп захидалдаа мөн дурдсан гэнэ.

Одоогоор Хойд Солонгосын тал хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: NYT

Трампын Хойд Солонгос руу илгээсэн захидал бүрэн эхээрээ