Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд захидалд илгээлээ. Одоогоор Цагаан ордны зүгээс захидлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Хоёр удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хоёр дахь дээд хэмжээний уулзалтаа хийхээр ярилцаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын тагнуулч асан Ким Юн Чол энэ долоо хоногт уг уулзалтын талаар ярилцахаар Америкт ирэх гэнэ.

Ким Жон Ун өнгөрсөн онд Трампаас гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинь нартай дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт Хятадад гэнэтийн айлчлал хийж Ши Жинпиньтэй уулзсан билээ.

Энэ үеэр Ши Жинпинь Трамп-Кимийн ээлжилт уулзалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин удирдагч Ким Жон Унаас ойр ойрхон уулзах хүсэлт бүхий захидал авчээ.

Эх сурвалж: CNN, Business Standard