Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Вьетнамын Ханой хотноо хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалтаа эхлүүллээ. Трамп энэ Тэд гар барьж хоёр орны тугны өмнө хамтдаа зургаа татуулсны бөгөөд энэ үеэр Трамп Хойд Солонгосын эдийн засаг хөгжих боломжтой гэдгийг онцолсон байна.

Тэрээр хэлэхдээ, “Танай улсын эдийн засаг хөгжих том боломж бий. Бид ч үүнд туслах болно” гэв. Тэд Метропол зочид буудалд оройн хоол идэхээр болсон бөгөөд Трамп уулзалтын талаар маргааш хэвлэлийн хурал дээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх гэнэ.

Хоёр удирдагч энэ удаагийн уулзалтаар Солонгосын хойгийг зэвсэггүйжүүлэх болон бусад асуудлаар ярилцах юм.

Тэд анхны түүхэн уулзалтаа өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапур улсад хийсэн бөгөөд энэ үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах ажилд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Эх сурвалж: CNN