Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сарын зургаанд болох Конгрессын сонгуулийн дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзана гэлээ.

Тэдний хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох газрыг 3, 4 байршлаас сонгох бөгөөд хоёр тал хэлэлцэх асуудлуудаа бэлдэж байгаа гэнэ.

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн Ням гарагт Хойд Солонгост айлчилж Ким Жон Унтай уулзах үеэр уулзалтыг ойрын хугацаанд хийхээр тохиролцсон юм. Энэ үеэр Ким Жон Ун өнгөрсөн тавдугаар сард хаагдсан Пунггэри муж дахь цөмийн туршилтын талбайд гадны шинжээчдийг оруулах талаар тохиролцжээ.

Хоёр орны удирдагчид өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт анхны түүхэн дээд уулзалтаа хийж Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудлаар ярилцсан юм.

Эх сурвалж: CNN, NHK