Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Америкт гурван өдрийн айлчлал хийж байгаа бөгөөд тэрээр Трампын ерөнхийлөгч болсноос хойшхи анхны төрийн хүндэт зочин болж байгаа юм.

Трамп түүнийг тосож авахдаа маш удаанаар гар барьж, хөтлөлцөж алхах нь олны анхаарлыг нэлээдгүй татах боллоо.

“Хүмүүс биднийг сайхан харилцаатай гэх боллоо. Үнэн шүү” гэж Трамп сэтгүүлчдэд хэлжээ. “Бид нэлээд онцгой харилцаатай. Мөрөн дээр нь хаг болчхож, аваадхая. Түүнийг (ерөнхийлөгч Макрон) төгс болгох хэрэгтэй. Тэр төгс” гээд эргэж харан мөрийг нь гөвсөн байна.

Эх сурвалж: CNN