Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикээр дамжин Америк руу ирж байгаа 3500 гаруй дүрвэгчдийг зогсоохоор Мексикийн хил рүү 15 мянган цэрэг илгээнэ гэж мэдэгдлээ.

Эдгээр дүрвэгчид одоогоор Америкийн хилээс 1200 гаруй км-ийн зайтай явж байгаа ба ихэнх нь хууль ёсны дагуу цагаачлах хүсэлт гаргах зорилготой гэнэ.

Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард тус хил рүү 2100 цэрэг илгээсэн бөгөөд Батлан хамгаалах яам Даваа гарагт 5200 цэрэг нэмж илгээсэн юм.

Ингэснээр ирэх 12 сарын дунд үе хүртэл дүрвэгчдийг хил нэвтрүүлэхгүй бөгөөд тэдэнд зориулж түр хорогдох лагерь байгуулна гэдгээ Трамп мэдэгдсэн байна.

Төв Америкийн 4000 гаруй дүрвэгчийн цуваа Мексикээр дамжин Америкийг чиглэж байгаа ба тэдэнтэй Мексикийн хил дээр байгаа 3000 гаруй дүрвэгч нэгдэж магадгүй гэнэ.

Трамп 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульт ажлынхаа үеэр цагаачлалын бодлогыг чангатгаж Мексикийн хил дээр хана барина гэж амласан юм.

Үүнтэй холбоотойгоор тэрээр Төв Америкийн дүрвэгчдийг хүлээж авахаас эрс татгалзаж байгаа ба үүгээрээ энэ сарын зургаанд болох Конгрессын сонгуульд нөлөөлөхөөр оролдож байна гэж ажиглагчид үзжээ.

Эх сурвалж: CNN, Reuters