Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Мексиктэй хийсэн дүрвэгчдийн талаарх гэрээгээ сурталчлах үеэрээ нууцыг нь задруулжээ. Тэрээр уг гэрээнд ямар заалтууд орсон талаар сэтгүүлчдэд мэдээлэхээс татгалзсан ч гэрээний талаар бичсэн цаасыг сэвэх үед авсан зурагнаас цаасан дээрх зүйлс нь нэвт уншигдсан байна.

Үүнд бичигдсэнээр Мексик аюулгүй гуравдагч хөрш болохын тулд 45 хоногийн дотор  цагаачлалын хуулиа шинэчлэх ба иргэд нь дүрвэн гарч буй Латин Америкийн орнуудтай хамтран бүсийн оргонолын төлөвлөгөө боловсруулах гэнэ.

Мөн Мексикийн гадаад хэргийн сайд, Марсело Эбрардын мэдээлснээр өнгөрсөн Ням гарагт хийсэн уг гэрээний дагуу Мексикийн засгийн газар Гуатемалагийн хил дээр 6000 цэрэг байрлуулж Төв Америкийн дүрвэгчдийн урсгалыг хаахаар болжээ.

Хэрэв ингээд ч хууль бус дүрвэгчдийг зогсоож чадахгүй бол дүрвэгчдийн дамжин өнгөрдөг Бразил, Панам, Гуатемала зэрэг орнуудтай хамтран ажиллах юм байна.

Трамп 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль бус дүрвэгчдийн асуудалд Мексикийг буруутгасаар ирсэн юм. Ийнхүү тэрээр Мексикийг цагаачлалын хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол татвар ногдуулна гэж сүрдүүлсэн байна.

Эх сурвалж: The guardian, BBC