Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Сири дэх Курдын дайчидтай тохиролцоонд хүрэхгүй бол Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ гэж ерөнхийлөгч Ражип Тайип Эрдоганд санууллаа. 

Трамп энэ сарын есөнд Эрдоганд хаягласан захидалдаа, “Та олон мянган хүнийг хороохыг хүсэхгүй байгаатай адил би ч Туркийн эдийн засгийг сүйрүүлэхийг хүсэхгүй байна. Хэрэв та Сирийн асуудлыг зөвөөр шийдвэл түүхэнд нэр чинь сайнаар үлдэнэ. Харин буруу шийдвэр гаргавал дайсан болно” гэжээ. 

Мөн Трамп Сири дэх Курдуудтай хэлэлцээр хийхийг Эрдоганаас хүссэн ба Курдын генерал Мазлоум Кобани Абди анх удаа хэлэлцээр хийхийг хүсэж байгаа гэсэн байна. 

Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс маргааш Эрдогантай уулзалт хийх ба амжилтгүй болбол Туркт хориг татвар тавина гэдгээ Трамп хэлсэн юм. Туркийн тал Курдуудыг жирийн иргэн биш террорист бүлэглэл гэж үздэг бөгөөд Америк, Европын орнуудын анхааруулгыг үл тоон Сирид армийн дайралтаа үргэлжлүүлсээр байгаа юм. Улмаар Герман, Франц, Канад улсууд Турк руу зэвсэг нийлүүлэхээ зогсоогоод байна. 

Трамп Исламын улсын бүлэглэлийн эсрэг хамтран тэмцэж байсан Курдын дайчдыг Исламын улсаас илүү терроризм явуулдаг үздэг юм. Гэвч Исламын улсын эсрэг тэмцэлд Курдын дайчдад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. 

Эх сурвалж: RT, The guardian