Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Талибаны босогчдын бүлэглэлийн удирдлагуудтай хийх уулзалтаа цуцалж энхийн хэлэлцээрээ зогсоож байгаагаа мэдэгдлээ. Учир нь Талибанчуудын энэ сарын таванд Афганистаны Кабул хотод хийсэн халдлагын үеэр амиа алдсан 12 хүний дунд Америкийн цэрэг байжээ. 

Трамп 18 жилийн турш  үргэлжилсэн Афганистаны дайныг эцэслэхийн тулд Талибанчуудтай энхийн гэрээ хийх гэж байсан юм. Уг гэрээний дагуу  Америкийн засгийн газар 20 долоо хоногийн дотор 5,400 цэргээ Афганистанаас гаргах ёстой байжээ. 

Гэвч энэхүү энхийн хэлэлцээр хийж буй чухал үед Талибанчууд халдлагаа зогсоохгүй байгаа нь Америктай хэлэлцээр хийх хүсэлгүй байгаатай холбоотой гэж Трамп үзсэн байна. 

Талибаны бүлэглэл 2001 онд Афганистанд ноёрхлоо тогтоож газар нутгийн томоохон хэсгийг хяналтдаа авсан өнгөрсөн долоо хоногт л гэхэд хоёр удаагийн бөмбөгдөлт үйлджээ. 

Эх сурвалж: CNN, Al jazeera