Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп болон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нарын нууц утасны дуудлагын дахин нэг мэдээлэгч гарч ирлээ. Энэхүү мэдээлэгч нь мөн тагнуулын газартай холбоотой ба өмнөх мэдээлэгчээс илүү их мэдээлэлтэй гэж өмнөх мэдээлэгчийн өмгөөлөгч Марк Зайдын хэлжээ. 

Харин Трампын өмгөөлөгч Руди Гиулиани үүнийг улс төрийн оролцоотой худал мэдээлэл гэж твиттертээ жиргэсэн байна. 

Трампыг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд гадныхныг хөндлөнгөөс оролцуулахыг завдсан гэж буруутгаж байгаа юм. Учир нь тэрээр өнгөрсөн долдугаар сард Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихдаа Ардчилсан намын өрсөлдөгч Жое Биденийг шалгахыг Зеленскийгээс хүссэн гэж Ардчилсан нам үзжээ. 

Үүний шалтгаан нь Биденг дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Украины эрчим хүчний компаний ТУЗ-ийн гишүүн байсан хүүдээ тусалсан гэж Трамп үздэг байна. 

Хэрэв Трамп үнэхээр Биденг шалгахыг хүссэн бол Америкийн конгресс түүнийг яллах магадлалтай ба ерөнхийлөгчийн суудлаас огцруулах хүртэл арга хэмжээ авах юм. 

Эх сурвалж: BBC, The guardian