Америкийн тэргүүн хатагтай Меланья Трампын Словен гаралтай эцэг эх Америкийн иргэншилтэй болжээ.

Тэд Меланьягийн олгосон ногоон картаар Америкт амьдарч байсан юм.

Америкийн хуулиар ногоон карт хожсон цагаач иргэн тус улсад таваас доошгүй жил амьдарсны дараа иргэншил авах боломж үүсдэг юм. Мөн иргэншилийн хуулийн дагуу тухайн цагаач иргэн хэд хэдэн шалгуур давсан тохиолдолд 11-21 сарын хугацаанд иргэншил олгох хүсэлтийг хүлээж авдаг байна.

Меланьягийн эцэг эхийн өмгөөлөгч Майкл Уайлдсын хэлснээр “Тэд ногоон картаар таван жил амьдарсан байх шаардлагыг биелүүлсэн” гэдгээс өөр тайлбар өгөөгүй юм.

Меланиа Трамп эцэг Виктор Кнавс нь Словений Севника хотод машины ченж хийдэг байсан бол ээж Амалижа Кнавс нь нэхмэлийн үйлдвэрт ажилладаг байжээ. Тэд өдгөө 70 гаруй настай юм.

Мелиана трампын эцэг, эх

Меланья Трамп 2001 онд загвар өмсөгчөөр ажиллаж байхдаа содон авьяастай хүмүүст олгодог Эйнштейний визээр Америкт нэвтэрч улмаар 2006 онд Америкийн иргэншил авсан байна.

Ерөнхийлөгч Трамп гэр бүлийн цагаачлалыг ихэд эсрэгүүцдэг нэгэн бөгөөд Америкийн цагаачлалын хуулийг “дэлхийн хамгийн тэнэг хууль” гэж байжээ.

Эх сурвалж: BBC, CNN