Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп хуульч, хүн барьцаалах хэргийн төлөөлөгч Роберт О’Брейнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томиллоо. 

Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон өнгөрсөн долоо хоногт ажлаасаа халагдсан юм. Учир нь тэрээр Иран, Венесуэл, Сири, Хойд Солонгосын асуудалд хатуу байр суурьт зогсохыг Трампад зөвлөдөг байжээ. Ийнхүү түүний ихэнх бодлоготой санал зөрөлддөг учир халж байгаа гэдгээ Трамп мэдэгдсэн байна. 

Трамп өнгөрсөн долдугаар сард Шведэд танхайн хэргээр баривчлагдсан реппер A$AP Рокигийн хэрэг дээр О’Брейнийг томилсон юм. Гэвч тэрээр репперийг суллуулж чадаагүй байна. 

О’Брейн нь гадаад бодлогын салбарт туршлага багатай ч 2016 онд бичсэн Америкийг унтаж байхад номондоо гадаад бодлогын тухай үзэл бодлоо хуваалцжээ. Үүнд тэрээр Америкийг армийн хамтын ажиллагаагаа сайжруулахыг уриалсан ба Хятадтай найрсаг харилцаатай байх нь зүйтэй гэж бичсэн байна. 

Мөн Америкийн өмнөх засгийн газар 2015 онд Ираны цөмийн гэрээнд нэгдсэн явдлыг Германы Нацист намд долгинож буйтай адилтгажээ. 

Эх сурвалж: RT, BBC