Бид тоймлоё, Та унш

2019.03.13 Лхагва                               1°C   2,634.30  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


УБ-ын иргэдийн дундаж цалин ₮1.2 сая

Монголын ажиллах хүчний дундаж цалингийн хэмжээг ҮСХ-с мэдээллээ. Манай улсад ₮240-900 мянга хүртэлх цалинтай иргэд буурсан бол ₮1.5 саяас дээш цалинтай ажилчдын тоо нэмэгджээ.

Үйлчилгээний салбар хамгийн бага цалинтай

Зочид буудал, нийтийн хоолны газар зэрэг үйлчилгээний салбарт ажилладаг иргэд хамгийн бага буюу ₮704.2 мянгын цалин авч байгаа бол уул уурхайн салбарынхан хамгийн их буюу ₮2.5 саяын цалинтай байна. Зарим иргэд дундаж цалингийн хэмжээ хөрсөн дээр буугаагүй худлаа тоо гэж байгаа бол албаныхан өндөр цалинтай хүн илүү байгаа учир дундаж цалин өндөр гарсан гэлээ.

Дээд боловсролтой ч ажил олдохгүй байна

Нийт 24 мянган бүртгэлтэй ажилгүй иргэд байгаагийн 30% нь дээд боловсролтой 34 хүртэлх насныхан байна. Ийнхүү ажил олдохгүй байгаа нь бүртгүүлэгчид ажлын туршлагагүй хэрнээ эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу “гоё” ажил хийх хүсэлтэй байгаатай холбоотой гэнэ.


Гахайн өөх нууцаар хил нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүдийн хилээр 350 кг гахайн өөх нэвтрүүлэхийг завджээ. Манай улсад гахайн мялзан гарснаас үүдэн гахайн өөх, махны импортыг зогсоосон учир тус хэргийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна. МХЕГ-ын шалгалтаар УБ-т гахайн мах нийлүүлж буй 74 цэгийн 50% нь мялзан өвчинтэй байсан юм. Гэхдээ уг өвчин хүнд халдсан тохиолдол дэлхийд 1 ч бүртгэгдээгүй байна.


Налайхын зам энэ онд ашиглалтад орно

Хятадын ЗГ-с олгох $1 тэрбумын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Гачуурт-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам барих гэрээг шинэчиллээ. Замын ажил 4/1-с эхлэх ба орон нутгийн иргэд туслан гүйцэтгэгчээр оролцох боломжтой гэнэ. Энэ онд ашиглалтад орох тус зам нь ОУ-ын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэг, явган хүн болон дугуйн замтай байна. Зам ашиглалтад орох хүртэл шороон замаар хөдөлгөөнийг нэвтрүүлэх юм.


Америк Германд сануулга өглөө

Герман 5G сүлжээ нэвтрүүлэх ажилдаа Хятадын Хуавейтэй хамтарвал Америк тагнуулын мэдээллээ солилцохгүй гэж мэдэгдлээ. Герман хариуд нь мэдээллийн аюулгүй байдлын талаар Хятадтай ярилцана гэжээ. Америк Хуавейг ЗГ-таа мэдээлэл өгдөг гэж үзэн тус компанитай хамтрахгүй байхыг Их Британи, Австрали, ЕХ зэрэгт сануулсан байна. Улмаар Австрали, Шинэ Зиланд Хуавейд хориг тавьсан бол Герман болон Их Британи хамтран ажиллахад асуудалгүй гэжээ.


Оросын банканд Америк хориг тавилаа

Оросын Еврофайнанс банк Венесуэлд тавьсан Америкийн газрын тосны хоригийг зөрчсөн тул хориг тавилаа. Ингэснээр тус банк Америкийн иргэдтэй хамтран ажиллах боломжгүй болж байна. Энэхүү банк нь Орос, Венесуэлийн газрын тос, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор Венесуэлийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан юм. Тус банкны 25%-н хувьцааг Оросын Газпром, VTB банкнууд эзэмшдэг байна.

Таны сонорт


Related image НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр