Бид тоймлоё, Та унш


2019.04.25 Пүрэв                                                              Related image 8°C   2,637.96  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


Та өнөөдөр яах ёстой вэ?

Өглөө 08:00 цагт зарлан мэдээллийн дохио дуугарах ба та орон байрнаасаа гарч аюулгүй талбайд цуглах ёстой. Аюулгүй талбайн байршлыг энд дарж үзнэ үү. Энэ удаагийн сургуулилт 30 жилийн дараа болж буйгаараа онцлогтой ба сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдэл 2 дахин нэмэгдэж, УБ-ын төвийг дайрсан газар хөдлөлтийн шинэ хагарал бүртгэгдээд байгаа юм.

Хувийн машинаас татгалзахыг зөвлөж байна

Учир нь 07:00-09:30 цагийн хооронд замын хөдөлгөөн болон УБ рүү орох гарах хөдөлгөөнийг хориглоно. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул хувийн машинаар бус автобус, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Мөн онгоцоор зорчих иргэд 07:00 цагаас өмнө нисэх буудалд очихыг анхааруулж байна.

Цэцэрлэг сургууль яах вэ?

Сургуулилттай холбоотойгоор ажил 10:00 цаг эхэлж, 19:00 цагт дуусах учраас ЕБС, цэцэрлэг мөн адил цагийн хуваариар ажиллана. Харин ЕБС-ийн хоёрдугаар ээлжийн хичээл 13:30 цагаас хуваарийн дагуу эхэлнэ.


Б.Хурцыг цааш нь хорих уу, яах уу?

С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдэд хүчээр эрүү шүүлт тулгасан байж болзошгүй асуудлаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хорих 461-р ангид саатууллаа. Одоогоор түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорт хүргүүлсэн ба прокурорын зөвшөөрөлгүй тохиолдолд 72 цаг л саатуулах эрхтэй байна. Хил дамнуулан хүн хулгайлсан гэмт хэрэгтэн гэгддэг Б.Хурц нь 2009-2017 онд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга, элчин сайд зэрэг чухал албан тушаалыг хашиж байсан юм.      


Ерөнхийлөгч Хятадад айлчилж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга 4/24, 25-нд Хятадад төрийн айлчлал хийж, 26-28-нд Бээжин хотод болох Бүс ба зам ОУ-ын хамтын ажиллагааны уулзалтад оролцоно. Энэ түүний анхны төрийн айлчлал бөгөөд айлчлалын хүрээнд Ши Жинпинтэй албан ёсны хэлэлцээр хийх юм. Мөн Бүс ба зам чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлнэ.


Хөрсний нуралт үүсэж, уурхайчид дарагдлаа

Мьянмарын Качин мужийн хаш чулуун уурхайн орчимд хөрсний нуралт үүссэний улмаас гэртээ унтаж байсан 54 уурхайчин, 40 машин дарагдлаа. Аврагчид уурхайчдыг амьд байх боломжгүй гэсэн ба одоогоор 3 цогцос гаргаад байна. Мьянмарын хаш чулуун уурхайн  хяналт сул байдгаас үүдэн жил бүр олон хүн амиа алддаг ба дийлэнх нь хууль бус олборлогчид байдаг юм. Уурхайн ихэнх нь улсын мэдлийнх боловч салан тусгаарлагч болон хар тамхины наймаачид ашигт малтмалын бизнес эрхэлдэг байна. Үүний улмаас 2017 онд ашигт малтмалын экспортын 60-80% нь татваргүй гадагш гарчээ.


Дэлхийн хогийн сав - Зүүн өмнөд Ази

Дэлхийн хаягдал дахин боловсруулах холбоо Индонез, Малайз, Тайланд зэрэг орнуудын хуванцар хаягдлын импорт ихсэх болсныг анхаарууллаа. Учир нь Хятад 2018 онд хуванцар хаягдлын импортдоо хориг тавьсанаас болж Америк, Их Британи, Герман, Япон зэрэг орнууд хаягдлаа хөгжиж буй оронд нийлүүлдэг болжээ. Үүнээс болж ундны ус бохирдох, ургац буурах, хуванцар шатаасан хорт утааны өвчлөл, дахин боловсруулах хууль бус үйл ажиллагаа зэрэг сөрөг үр дагавар гарсан байна.

Таны сонорт


Image result for lamp icon Урсгал засвартай холбоотойгоор өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр