Хөвсгөл нутгийн аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах зорилгоор жил бүр зохиодог Цаатан фестиваль долдугаар сарын 6-7-нд Далай тур жуулчны баазад болно. Энэхүү фестивалийн хүрээнд цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах боломжтой юм.

Уг фестивальд оролцож буй иргэд Хөвсгөл далайн эрэгт амарч, аялангаа цаатан иргэдийн аж амьдралтай танилцаж, олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Хүн амын 2000 оны тооллогоор 269 хүн өөрийгөө цаатан гэж тоолуулсан байна. Цагааннуур суманд 400 шахам цаатан иргэн байдаг ба тайгад амьдардаг хүмүүс цаатан гэж бүртгүүлдэг бол сумын төвд амьдрагсдын зонхилох нь дархад гэж бүртгүүлдэг гэнэ.