ЦУОШГ-ын мэдээлснээр есдүгээр сарын 1, 2-нд баруун аймгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хоёронд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Ийнхүү өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

Мөн Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх юм.

Сонирхуулбал, энэ жил улсын хэмжээнд 502.0 мянган га-д тариалалт хийсэн боловч бороо хур ихтэй байснаас үүдэн Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2500 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болжээ.