Канадын Уиннипег хотод оршин суугаа Африкийн цагаач Мелиг Мелиг таван сарын дотор хоёр сугалаанд хожиж нийт 3.5 канад долларын эзэн болжээ.

Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхний сугалаагаараа 1.5 сая канад доллар хожиж шинэ байшин худалдан авсан байна. Харин тэр өнгөрсөн сард 20 канад долларын хусдаг сугалаанаас хоёр сая канад доллар хожжээ.

Тэрээр үүгээрээ шатахуун түгээх газар эсвэл автомашин угаалгын төв байгуулахыг эрмэлзэж байгаа ба их сургуульд сурч Англи хэлээ сайжруулах хүсэлтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC, CBC