Америкийн тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордны энэ жилийн Зул сарын чимэглэлийг улаан өнгөөр шийджээ. Үүнээс хамгийн сонирхолтой нь ордны зүүн жигүүрт зассан тод улаан гацуурнууд байв.

Харин бусад хэсгийн чимэглэлүүд зөөлөн өнгө аястай бөгөөд “Америкийн баялаг” гэсэн санааг агуулж байгаа гэнэ.

Энэ талаар хатагтай Трамп хэлэхдээ, “Цагаан ордныг Зул сард зориулж чимэглэнэ гэдэг хамгийн аз жаргалтай үе. Энэ жилийн чимэглэл Америкийн ард түмний зүрх сэтгэл, оюун санааг бэлгэдсэн. Энэхүү чимэглэлийг хийхэд оролцсон бүх сайн дурынхан болон ажилчдад талархал илэрхийлж байна. Мөн гэр бүлийнхээ өмнөөс бүх хүмүүст Зул сар, Шинэ жилийн мэнд хүргэе” гэв.

Ордны зоогийн танхимд Консулын ордон, Линкольн, Жефферсоны дурсгалын өргөө, Вашингтоны хөшөө, Цагаан ордонг дүрсэлсэн зөөлөн боовоор хийсэн баримлыг байрлуулсан байна.

Харин ордны Цэнхэр өрөөнд сүндэрлэсэн 5.4 метр өндөр үндсэн гацуурыг Хойд Каролинаас авчирсан бөгөөд муж бүрийн нэр бүхий 152 метр цэнхэр туузаар чимэглэсэн байна.

Эх сурвалж: Town and country mag, Chicago tribune