Монголчуудын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Хятадтай хиллэдэг боомтууд ирэх сарын 5-7-ныг хүртэл амарна. Харин олон улсын галт тэрэг болон нислэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Дашрамд дурдахад, манай улс жил бүрийн шинэ жил, цагаан сар, наадам, улс тунхагласны баяр зэрэг томоохон найман баяраар хилийн боомтуудаа амраадаг.

Харин Хятадын талаас Луу завины өдөр, Хятадын үндэсний баяр, Олон улсын хөдөлмөрчдийн өдөр, Шинэ жил, Хятадын цагаан сар зэрэг уламжлалт долоон баяраар хоёр улсын хил амардаг уламжлалтай байна.

ХИЛИЙН БООМТУУДЫН ЦАГААН САРЫН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АМРАХ ХУВААРЬ

Хятадтай хиллэдэг боомтууд

1Замын-Үүдтөмөр замынОлон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
2Замын-Үүдавто замын

02 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд амрана.

3Хавиргаавто замын
4Баянхошууавто замын
5Сүмбэравто замын
6Бичигтавто замын
7Хангиавто замын
8Гашуунсухайтавто замын
9Шивээхүрэнавто замын
10Бургастайавто замын
11Байтагавто замын
12Булганавто замын
13Даянавто замын