Австралийн цагдаа нар улсын нууцтай холбоотой материал нийтэлсэн гэх үндэслэлээр АBC телевизийн байранд нэгжлэг хийжээ.

Тус телевиз нь 2017 онд Афганистан дахь Австрали цэргүүдийн хууль бус аллага үйлдсэн талаарх “Афганы хэрэг” цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлэг гаргасан юм.

АBC телевизийн захирал Дэвид Эндерсоны хэлснээр цагдаагийн газрын тус үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан явдал тул цаашид телевизийн зүгээс сэтгүүлчид, эх сурвалжаа хамгаалж иргэдийн төлөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэлээ.

Цагдаа нарын нэгжлэх хийх зөвшөөрөл дээр телевизийн компьютерууд дахь материалыг устгах, хуулах, нэмэх эрх олгогдсон байсан гэнэ. Улмаар цагдаа нар хэд хэдэн материал хурааж авсан ба 14 хоногийн дотор шалгах юм байна.

Түүнчлэн тус улсын цагдаа нар Афганы хэрэг нэвтрүүлэгтэй холбоотой гэх Сандей Телеграф сонины редактор Анника Сметурстийн Канберра хот дахь гэрт Мягмар гарагт  нэгжлэг хийжээ.

Энэ талаар Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон, “Манай улс хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг. Гэвч хүн бүр улсын нууцын хамгаалахын тулд ажиллах ёстой” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN, BBC