СБД-ийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагч ахлагч Б.Батсайхан эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг баривчлах гэж байгаад машинд дайруулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.

Тэгвэл СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр уг хэргийг үйлдсэн хоёр этгээд болох Б.Энхбаяр, Т.Лундаа нарт 13-20 жилийн хорих ял оноолоо.

Тэднийг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэйн холбогдуулж алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцон яллаж, Т.Лундаад 13 жилийн хорих ял оноосон байна.

Харин Б.Энхбаярт үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн ам насыг хохироосон, бусдыг залилж, эд хөрөнгийг шилжүүлэн авч 477 сая төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож нийт 20 жилийн хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Сануулахад, амиа алдсан цагдаагийн албан хаагчийн ар гэрт Засгийн газраас 60 м/кв хоёр өрөө байр өгсөн юм.

Уг хэргийн бичлэг: