Энэ жилийн Цагдаагийн олимп Хятадын Сычуань мужийн Чендү хотод энэ сарын наймнаас 18-ны өдрүүдэд болно. 

Олимпод оролцох алба хаагчдыг ЦЕГ-ын дэд дарга Ж.Болд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жиү-жицу зэрэг спортын есөн төрөлд оролцох юм. 

Сонирхуулбал, манай улс 2011 оноос хойш Цагдаагийн олимпод оролцож байгаа ба нийт 35 алт, 23 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн байна. 

Мөн 2017 оны олимпод оролцсон Хууль сахиулахийн их сургуулийн багш Ш.Алтанбагана хүчний гурван төрөлтийн тэмцээнд 212.5 кг-ыг шахаж, 270 кг-ыг татаж, нийлбэр дүнгээр 482.5-ыг өргөж рекорд амжилтыг шинэчилэн тогтоож, алтан медаль хүртэж байжээ.

Б.Хажидмаа