Хотын даргын дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамжийн дагуу Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдааг зарлалаа. Цахим дуудлага худалдааг газрын биржийн цахим систем www.mle.mn сайтаар энэ сарын 31-нд зохион байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг энэ сарын 28-ны 09:00 цагаас эхлэн 30-ны 17:00 цаг хүртэл авах юм. Харин дуудлага худалдааны үнийн саналыг энэ сарын 31-ны 09:00-15:00 цагийн хооронд авна. Үнийн санал авах хугацаа нь 15:00 цагаас эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж, хүлээлтийн хугацаанд үнийн санал ирээгүй нөхцөлд ялагч тодорно.

Ингээд 17:00 цагт хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож, энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэх юм.

Энэ онд хувьчлах зарим газар, эд хөрөнгийг хувьчилж нийслэлийн төсөвт 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна.

Цахим дуудлага худалдаанд оруулах газар: 

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

1

Хан-Уул

Орон сууц

2

225 340 000

2

Хан-Уул

Орон сууц

2

225 340 000

3

Сонгинохайрхан

Аж ахуйн

1

83 568 277

4

Сонгинохайрхан

Аж ахуйн

1

84 494 282

5

Сонгинохайрхан

Аж ахуйн

1

44 960 000

6

Сонгинохайрхан

Хүлэмжийн аж ахуй

1

27 300 000

7

Налайх

Үйлдвэрлэл

1

19 300 000

Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт маягтаар гаргана;
  2. Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, ААН, байгууллага бол ААН-ийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, ААН, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ/