БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг People in Need олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Тим Женкинстэй уулзлаа. 

Уулзалтаар коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор амьдралын нөхцөл тааруу өрхийн тусламж шаардлагатай хүүхдийг яаралтай тогтоох талаар ярилцсан байна. Ингэснээр эдгээр хүүхдүүдэд шуурхай дэмжлэг үзүүлэх салбар дундын хамтарсан багийг ажиллуулахаар боллоо. 

Мөн 24 цагаар ажилладаг таван цэцэрлэгийг сонгож, хамрагдаж байсан хүүхдүүдэд хүнсний болон ариун цэврийн хэрэгслийн тусламж үзүүлэх юм. 

Үүнээс гадна НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенстай уулзаж, боловсролын байгууллагын төлөвлөгөө, удирдамжийг хамтран боловсруулахаар боллоо. 

Мөн теле болон онлайн хичээлийн санг баяжуулах, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан насан туршийн боловсролын агуулгыг нэмж хөгжүүлэх бусад орны туршлагыг судлахаар тохиролцсон байна.