Ирэх долоо хоногийн онлайн хичээлийг суралцагчдад сонирхолтой байлгах интеграц хэлбэрээр явуулна. 

Интеграц хичээл гэдэг нь, дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. 

Интеграц хичээл нь суралцагчдыг идэвхтэй болгож, сурах арга барил олгодог давуу талтай байна. 

Хөл хорио тогтоосон хугацаанд 18 телевизээр 40 хичээлийг 170 гаруй багш 10-20 минут зааж байгаа юм.