Монголбанкнаас цахим мөнгөний журмыг шинээр боловсруулан баталсан ба зургадугаар сарын нэгнээс мөрдөж эхлэх юм байна.

Уг журам нь үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгө, түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, аюулгүй, найдвартай цахим мөнгөний системийг бий болгож хэрэглэгчийг хамгаалах зорилготой юм.

Журмыг баталснаар цахим мөнгөний системд хэн, хэрхэн оролцох, зөвшөөрөл авах үйл явцыг ойлгомжтой болгож, үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой болгоод зогсохгүй финтек, төлбөрийн системийн цаашдын хөгжлийг дэмжих аж.

Ингээд манай улс Азидаа цахим мөнгөний журмыг баталсан 22 дахь орон болж байгаа бөгөөд дэлхийн уг журмыг баталсан 70 гаруй орон байна.

Цахим мөнгөний үйлчилгээнд дараах төрлийн гүйлгээг хийж болно. Үүнд,

  • Цахим мөнгө ашиглан бараа, ажил, үйлчилгээний төлбөр төлөх
  • Цахим мөнгийг бусад хэрэглэгчид шилжүүлэх
  • Цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх
  • Мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэн дансанд хийх
  • Цахим мөнгөний дансны үлдэгдэл шалгах
  • Гүйлгээний хуулга авах
  • Бусад

[pdf]https://www.mongolbank.mn/documents/regulation/paymentsystem/2018/20180419_eMoney.pdf[/pdf]