Царайлаг хүүхдүүд сурлага сайтай байдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Судалгаанд зургаан сартайгаас 15 настай Америк хүүхдүүдийн сурлагын мэдээлэл болон 1985 онд Их Британид төрсөн 17 мянган хүүхдийн хөгжлийн судалгааг ашигласан байна. 

Ингэхдээ 10 гаруй Америк хүүхдэд бусад хүүхэдтэй хийсэн ярилцлагын бичлэгийг үзүүлж тэдний царайг 1-5 оноогоор дүгнэхийг хүсжээ. Харин Их Британий судалгаанд сурагчидаа царайгаар нь дөрвөн бүлэгт хуваахыг багш нараас нь хүссэн байна. 

Судалгааны дүнд царайлаг хүүхдүүд сурлага, ёс зүй сайтай мөн эцэг эх нь боловсрол өндөр, орлого сайн байгаа нь ажиглагджээ. Мөн царайлаг хүүхдүүд уншлага, математикийн хичээл дээр бусдаасаа 0.4-5 жилийн илүү мэдлэгтэй байсан юм.

 Судлаачдын хэлснээр үүний шалтгаан нь багш нар царайлаг сурагчидтайгаа илүү тулж ажилладаг, царай муутай хүүхдүүд бусаддаа илүү их дээрлэхүүлдэгтэй холбоотой байх магадлалтай гэнэ. Мөн царайлаг хүүхдүүд ямар нэг асуудал тарих нь бага байдаг аж. 

Эх сурвалж: Washington post