Африкийн иргэд царцааны нүүдлээс  болж өлсгөлөнд нэрвэгдээд байна. Кени, Сомали, Эритреа, Жибути улсад сүүлийн 70 жилд болоогүй хамгийн том царцааны нүүдэл болж байгаа юм. Үүнээс болж нүүдэлд өртсөн Африк тивийн улсууд ургацынхаа 80-100 хувийг алдаад байна. 

Царцааны нүүдэл одоо Танзани, Уганда, Өмнөд Судан руу чиглэж байгаа юм. Нэг царцаа сарын дотор 20 болон үржих чадвартай ба дунд хэмжээний сүрэгт 150 сая гаруй царцаа байдаг аж. Тэд өдөрт 150 километр газар нүүдэллэдэг ба нэг өдөрт 35 мянган хүний идэх хоолыг иддэг гэнэ.

Тэдний эсрэг агаараар хор цацах нь хамгийн үр дүнтэй ч Африкийн улсуудад тийм бололцоо байхгүй юм. Тиймээс Америкийн засгийн газар царцааны нүүдлийн эсрэг найман сая долларын туслалцаа үзүүлээд байна.

Эх сурвалж: BBC, TheGuardian