Энэ сарын найманд Алтай, Хангайн уулархаг нутгаар, есөнд төвийн аймгийн өмнөд хэсэг, говийн аймгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи найманд Алтайн уулархаг нутгаар, есөнд зарим газраар, 10, 11-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 

Ийнхүү найманд нутгийн баруун хэсгээр, еснөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус байна. 

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаарна.