Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой тохиож байгаа ба ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын албаныхан хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ю.Цэдэнбал нь 1916 онд 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн ба 1991 онд Москвад насан эцэслэсэн юм.

Тэрээр 1945-1952 онд БНМАУ-ын ерөнхий сайдын орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын ерөнхий сайд, сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажиллажээ.

Ю.Цэдэнбалын амьдралын талаар өгүүлэх Түүх мартахгүй киног Хүмүүн фильм бүтээж байгаа юм. Кино зураг авалт зургаадугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд 30 гаруй хувь нь Эрхүү, Москва хотод явагдах гэнэ.