Нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21 хооронд дүүргүүдийн хороодын байранд явагдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна. Тодруулбал,

  • БГД 46.2 хувь,
  • БЗД 53.3 хувь,
  • СХД 51.2 хувь,
  • ЧД 1.1 хувь,
  • СБД 56.3 хувь,
  • ХУД 60.1 хувь,
  • Налайх дүүрэг 54.1 хувь,
  • Багануур дүүрэг 64 хувь,
  • Багахангай дүүрэгт 66.1 хувьтай байна.

Бүртгэл ажлын өдрүүдэд 09:00-19:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа ба 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдах юм.

Хэрэв цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр торгох заалттай байна. Мөн албан байгууллага, ААН-д иргэнийг цэргийн бүртгэлдээ бүртгүүлэхэд саад учруулсан нь тогтоогдвол нэг сая төгрөгөөр торгох юм.

Сануулбал, цэргийн дүйцүүлэх албаны мөнгийг 5.070.990 төгрөг байхаар Засгийн газар баталсан байна. Үүнийг 26 нас бүтэн хүрсэн, 18-25 насны цэрэг татлагад нэг ч удаа хамрагдаж байгаагүй хүмүүс төлөх ёстой юм.

Мөн гадаадад хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн, иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан иргэд дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг заавал төлөх ёстой байна.

Харин 0-14 насны нэг хүүхэдтэй буюу эхнэр нь жирэмсэн, цэргийн насандаа хоёр хүүхэдтэй болсон бол цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөдлөөр гаргаж чөлөөлөгдөх боломжтой байна.