Иргэдийн аюулгүй, тав тухтай байдлыг хангаж, эрүүл орчинд амарч зугаалах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Төр хурах-Цэцээ Гүн чиглэлийн явган аяллын замыг тохижууллаа. Тухайлбал, 8.5 км замд сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богд ууланд амьдардаг ан амьтдын тайлбар зэргийг байршуулсан байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилт юм.

Тодруулбал, 2016 онд Зайсан-Баруун ширээт чиглэлийн явган аяллын 3.6 км замыг тохижуулсан ба одоогийн байдлаар тус чиглэлд долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин байнга зорчиж байна.

Мөн 2017 онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан бөгөөд уг чиглэлийн дагуу долоо хоногт хоёр мянга орчин иргэн тогтмол аялж байгаа юм.