Дулааны шугам сүлжээний өргөтгөл засвартай холбоотойгоор зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж байна. 

Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ыг хүртэл ЧД-ийн I хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг хааж, Хууль зүй дотоод хэргийн яамны захиалгаар Хурд Групп ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Мөн дулааны шугам сүлжээний засварын ажилтай холбогдуулан Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто зам, Чингисийн өргөн чөлөө, 19-р хорооллын автобусны буудлын гүүрэн гарцын замын хөдөлгөөнийг энэ сарын 13-аас эхлэн хаасан юм. Харин эдгээр замын хөдөлгөөнийг маргаашаас нээнэ. 

Иймд засварын ажил явагдах хугацаанд дээрх замаас бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Авто замын хөгжлийн газраас зөвлөлөө.