Цэцэрлэгт шинээр элсэгч хүүхдүүдийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 22-оос эхлэн энэ сарын 22 хүртэл явагдаж байна. Энэ жил 33 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт элсэх урьдчилсан тооцоо гараад байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 26.976 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Цахим элсэлт энэ сарын 23-нд явагдах ба тухайн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн тоо хяналтын тооноос хэтэрвэл хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар элсүүлж, иргэдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Мөн цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст очиж бүртгүүлж болно. Мөн өнөөдрөөс эхлэн хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгэл хийлгэх боломжтой байна.

Харин өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагүй бөгөөд энэ сарын 26-28-ны хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулах юм.

Сануулахад, шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/  системд хандан дараах зааврын дагуу бүртгүүлж баталгаажуулна.