Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төсөлд концесс олгох уралдааныг зарлалаа. Уг төсөл нь Зураг төсөл боловсруулах- барих – ашиглах - шилжүүлэх төрөлтэй ба концесс эзэмшигч нь олон нийт амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээ болон авто зогсоолын зураг төсвийг боловсруулах юм.

Мөн шалгарсан төслийг барьж, концессын гэрээнд заасан нөхцөлөөр ашиглан, нийслэлийн өмчид шилжүүлнэ. Концесс олгох уралдааныг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй сонирхогч этгээд хатуу хучилттай автозам барих тусгай зөвшөөрөлтэй, автозам барилгын ажил гүйцэтгэж байсан ажлын туршлагатай, төслийг санхүүжүүлэх шаардлагатай юм. 

Оролцох хүсэлтийг албан бичгээр хүлээн авах ба урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Төрийн сан банкны 100200051114 тоот дансанд 500 мянган төгрөгийг тушаана. 

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2020 оны нэгдүгээр сарын зургааны 15:00 цаг хүртэл хүлээн авна. Ингээд шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан дөрвөн оролцогчийг шалгаруулах юм.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг дараах хаягаар ирүүлнэ.

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтэс

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж Нийслэлийн Засаг Захиргааны V байр, 209 тоот өрөө

Утас:  70111296, 98886101, 99137889