Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан ч хуралдаан хойшиллоо. Учир нь, цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй тул хурлыг Даваа гарагийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, олонхын санал авсан хүнийг сонгох хуультай юм. 

Энэ сарын 22-нд Кореан эйр-ын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн Д.Одбаярыг 100 хувийн саналаар Цэцийн даргаас огцруулсан байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүд:

  1. Д.Одбаяр
  2. Н.Чинбат
  3. Д.Солонго
  4. Ш.Цогтоо
  5. Ш.Солонго
  6. Б.Буяндэлгэр
  7. Ц.Нанзаддорж
  8. Г.Туулхүү
  9. Г.Баясгалан