Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох хуралдааныг энэ сарын 29-ний 11:00 цагт товлолоо. Шинэ даргыг Цэцийн гишүүдийн олонхын саналыг үндэслэн сонгох ба санал хураалтыг нууцаар явуулах хуультай юм. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр цэцийн гишүүн Г.Баясгаланг дараагийн даргад томилох санал гарсан гэнэ. 

Өнгөрсөн Баасан гарагт Кореан эйр-ын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн Д.Одбаярыг 100 хувийн саналаар Цэцийн даргаас огцруулсан юм. 

Үндсэн хуулийн цэц есөн хүний бүрэлдэхүүнтэй:

  1. Д.Одбаяр /гишүүн/
  2. Н.Чинбат /Гишүүн/
  3. Д.Солонго /Гишүүн/
  4. Ш.Цогтоо /Гишүүн/
  5. Ш.Солонго /Гишүүн/
  6. Б.Буяндэлгэр /Гишүүн/
  7. Ц.Нанзаддорж /Гишүүн/
  8. Г.Туулхүү /Гишүүн/
  9. Г.Баясгалан /Гишүүн/