Бид тоймлоё, Та унш


2019.05.03 Баасан                                            Related image 12°C   2,643.07  Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё


УБ-чууд жилийн 338 хоногт бохир агаараар амьсгалж байна

Өвөл дуусаж, утаа арилсан ч агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ аюултай хэмжээнд байгааг ҮСХ мэдээллээ. Хэдийгээр гэр хорооллын утаа агаарыг бохирдуулдаг гол хүчин зүйл хэдий ч жилийн 338 хоногт нь бохир агаартай байна.

Нүүрс хориглож, утааг арилгана гээгүй бил үү?
Тийм. Уг шийдвэр 5/1-с хэрэгжиж эхэлсэн ба 2019 өвөл гэхэд агаарын бохирдол 50% буурна гэсэн юм. Гэвч тус шийдвэр 100% хэрэгжиж, утаа 50%-р буурсан ч агаарын бохирдол ДЭМБ-ын стандартаас 6-12 дахин их хэвээр байна гэдгийг ҮСХ судалгаандаа дурджээ.

Тэгээд яах ёстой вэ?
Цэцэрлэгжүүлж, зүлэгжүүлэх нь хамгийн чухал. Учир нь ногоон байгууламж агаарыг цэвэршүүлж, чийгшүүлж, шороо тоосжилт, утааг бууруулахаас гадна экосистемийг зохицуулдаг байна. Гэвч бид УБ-т ногоон байгууламж нэмэх нь байтугай Туулын бургасаа хядаж, “Хэдхэн бургас тайрсны төлөө улстөржүүллээ” гэх зэргээр хэрэлдэж сууна.


АТГ-ын шинэ удирдлагууд томилогдлоо

УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлж, орны хүнийг нь томиллоо. Ерөнхийлөгчийн санал болгосон З.Дашдавааг АТГ-ын даргаар, Ж.Батсайханыг дэд даргаар томиллоо. З.Дашдаваа хуулийн хүрээнд ажиллаж, хүлээлт үүсгэсэн том хэргүүдэд хариулт өгнө гэсэн ч зарим гишүүд “Шаардлага хангахгүй хүмүүсийг сонголоо, Х.Энхжаргалыг хууль зөрчиж чөлөөллөө” гэжээ.


20 мянган хүүхэд “гэртээ ганцаараа”

ЗГ-аас энэ онд 132 цэцэрлэгийг шинээр барьж, 19 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн ч 20 гаруй мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэхээр байна. Өнгөрсөн намар улсын хэмжээнд 261.354 хүүхэд хамруулсан нь цэцэрлэгийн насны хүүхдийн 81.9%-г эзэлж байгаа юм. Иймд ЗГ-аас байгууллага, ААН-үүд өөрийн санхүүжилтээр цэцэрлэг барих, шинэ орон сууцнууд сургууль, цэцэрлэгтэй байх стандартыг хэрэгжүүлнэ гэлээ.


Солгой хүмүүс педофил байх магадлал өндөр

Педофил буюу насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн нүдээр хардаг хүмүүс ихэвчлэн солгой гар, хэлбэр муутай чих, язарсан хэл, муруй чигчий хуруу зэрэг бие эрхтний гажигтай байдгийг Канадын эрдэмтэд тогтоожээ. Эдгээр нь жирэмсэн үедээ архи, хар тамхи хэрэглэх, вирус халдах, тэжээлийн дутагдлаас болж ураг эхийн хэвлийд байх эхний 3 сард үүсдэг байна. Мөн Педофил эрчүүд хүүхэдтэй харьцахдаа нам өнгөөр ярьдаг ба дундаж эрэгтэйгээс 10-15-аар бага IQ-тай, 2, 3 см намхан байдаг гэнэ.


Дэлхийг чиглэх жижиг гараг  

НАСА-ийн мэдээлснээр 2029.5.13-нд дэлхий рүү 335 см жижиг гараг 30 мянган км ойртох гэнэ. Ийм хэмжээтэй гараг дэлхийтэй ойрхон зөрөх нь маш ховор тохиолдол бөгөөд дэлхийд аюул учруулах магадлалтай байна. Тус гараг Атлантын далайг өнгөрөх үед улаанаас саарал болж хувирах ба жирийн нүдээр харах боломжтой гэнэ шүү.

Таны сонорт


Image result for write icon Үндэсний бичиг үсгийн баяр өнөөдөр нээлтээ хийнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр