Нийслэлийн аялал жуулчлалын газраас Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамтран Цэвэр агаарт-Гэр бүлээрээ уриалгыг гаргалаа.

Энэ нь агаарын бохирдолтой онц байдал зарлах хэмжээнд хүрсэн энэ үед иргэдийг эрүүл, цэвэр агаарт хөнгөлөлттэй үнээр амрааж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой гэнэ. Одоогийн байдлаар дараах газрууд хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна. Үүнд,

  • УБ-2 зочид буудал хоёрдугаар сарын 28 хүртэл бүх өрөө 20 хувь,
  • Чингис хааны хүрээ Hotel & Resort Даваа-Пүрэв гарагт гэр 50 хувь,
  • Redrock resort хоёрдугаар сарын таван хүртэл бүх өрөө 20 хувь,
  • Terelj star resort гуравдугаар сарын 31 хүртэл Пүрэв-Ням гараг хүртэл шалны халаалттай Цомцог гэрүүд 24-40 хувь хямдрах бол 2 хоног+1 хоног, 4 хоног+2 хоног, 6 хоног+3 хоног, 8 хоног+4 хоног, 10 хоног+5 хоног үнэгүй амраах хөнгөлөлт зарлажээ.

Сонирхуулбал, манай улсад жилд 7000 хүн цаг бусаар нас бардгийн 10 хувь нь агаарын бохирдлын шууд нөлөөллөөс үүддэг гэж ДЭМБ-аас мэдээлсэн байна. Гэвч уг тоо 2014 онд 20 хувьд хүрч өсжээ. Тэгэхээр жилд мянга гаруй Монгол хүн ганцхан өвөлд амьсгалсан утаанаасаа болж амь насаа алдаж байна гэсэн үг.

Утаанд агуулагдах хорт нэгдлүүд нь бүхий л эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөхөөс гадна ихэст нэвтэрч эхийн хэвлийд бүрэлдэж буй ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг НҮБ-ын хүүхдийн сан анхааруулсан юм.