Бид тоймлоё, Та унш

2020.03.03 Мягмар                                                     -9°C  2,762.71  Нас уртасна

Чухлыг тоймлоё 


Хот, хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ

Хөдөлгөөн нээснээр 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл УБ-т орж ирнэ. Түгжрэл үүсгэхгүйн тулд иргэдийг шалган нэвтрүүлэх 7 товчоо, 8 урсгалаар нэвтрүүлнэ.

Тэднийг 1 бүрчлэн үзлэгт хамруулна 

Товчоодод онцгой, мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагын 130 гаруй хүн нэмэлтээр ажиллана. Мөн ХӨСҮТ-ийн баг 24 цагаар 2 хоног ажиллаж, УБ руу чиглэсэн замын 50 км тутамд эмнэлгийн бүлэг байна.

Гадаадад байгаа Монголчуудын анхааралд!

Эрхүү, Улаан-Үдийн нислэгийг 3/11 хүртэл зогсоосон ба Солонгос, Японоос Оросоор дамжин ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ. Одоогоор Солонгосоос 6200 иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байна.


Бохир гар муухай шүү...

Коронавирусээс сэргийлэх зөвлөмж гарснаар бохир гараар дамждаг халдварт өвчин 1.3-2.9 дахин буурчээ. Хэдийгээр Монголд коронавирус бүртгэгдээгүй ч нийт 411 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна.


Махны үнэ өссөн учир нөөцийн махыг худалдаална

Нөөцийн махыг энэ 7 хоногт худалдаанд гаргах ба 16 мянган тн махыг 281 дэлгүүрээр зарна. Махны үнийг одоогоор тогтоогоогүй ч өнгөрсөн жил үхрийн мах ₮5500, хонины мах  ₮5300, ямааны мах ₮4400 байжээ.


Италид халдвартай иргэдийн тоо 50%-р нэмэгджээ 

Өчигдрийн байдлаар коронавирус 70 улсад бүртгэгдэж, Хятадаас бусад улсад тархалт эрчимжээд байна. Жнь: Италид халдварын тоо 1703 болж, 41 хүн нас барсан бол Иранд 978 халдвар бүртгэгдэж, 55 хүн амиа алджээ. Мөн Ираны дэд ерөнхийлөгч зэрэг ЗГ-ын 13 гишүүн халдвар авсан юм. 


Сүмогийн башё анх удаа үзэгчгүй болно

Сүмогийн холбоо анх удаа 3/8-нд эхлэх Хару башёг үзэгчгүй явуулахаар шийдвэрлэлээ. Гэхдээ бөхчүүд вирусээр халдварлавал тэмцээн эхэлсэн эсэхийг үл харгалзан цуцална. Башёгийн зүүн жигүүрийг хакухо М.Даваажаргал, барууныг какүрюү М.Ананд тэргүүлнэ.

Таны сонорт


Image result for mask iconАмны хаалтыг гарын доорх материалаар хийх арга.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр