СБД-ийн нэгдүгээр хороо, Циркийн ар талын 0.7 км авто замыг энэ сарын 24 хүртэл хаалаа.

Зам хаасан хэсэгт Сити Ланд Марк ХХК 800-гийн хос шугам өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлж байгаа ба зам хаасантай холбоотойгоор тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан тул иргэд тус чиглэлд хөдөлгөөнд оролцохдоо тойрч явахыг анхаарууллаа.

Түүнчлэн тус дүүргийн нэгдүгээр хороо, Орос элчингийн баруун тал буюу Энхтайваны өргөн чөлөөг Сөүлийн гудамжтай холбосон замыг өчигдөр хаасан юм.

Учир нь тус чиглэлийн зам доогуурх дулааны шугамд гэмтэл үүссэн тул засварлах хүртэл хугацаанд түр хаагаад байна. Иймд зорчигчид дээрх чиглэлийн замаас бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхаарууллаа.