Илүүдэл жингээ хаяж, зөв галбиртай болоход хоолны дэглэмээс гадна дасгал хөдөлгөөн чухал үүрэгтэй. Иймд таныг зөв сайхан галбиртай болоход туслах аппликэйшний талаар товчхон мэдээлэл хүргэе. 

Get Fit in Only 7 Minutes 

Энэ бол дасгал хөдөлгөөнд төдийлөн цаг гаргах завгүй нэгэнд зориулсан аппликэйшн. Учир нь та  сайхан биетэй болоход өдөрт долоон минут зарцуулахад л хангалттай. Тус аппликэйшн нь 1000 гаруй төрлийн дасгалтай ба таны биеийн бэлтгэлээс хамааран 20 үе шат бүхий мэргэжлийнхээс эхлээд эхлэн суралцагчийн түвшний хичээлүүдтэй байна. Хэдийгээр дасгал хийх хугацаа богино боловч үр дүнтэй гэнэ шүү. 

CARROT Fit 

Хөгжилдөж тураах аппликэйшн. Энэхүү аппликэйшн нь ойлгомжтой энгийн функц, инээдтэй аваторууд, үр дүнг харуулах сонирхолтой анимейшнуудтай юм. Хэрэв та жин хасвал урамшуулал өгөх бол жин нэмбэл шийтгэх болно. 

Runkeeper 

Дасгал хөдөлгөөн бүрээ биеийн жинтэйгээ цаг тутам хянах зориулалттай. Та биеийн жин, алхалт, дугуй унах, усанд сэлэх, фитнессийн дасгал гээд бүхий л  хөдөлгөөнөө хянах боломжтой.

Seven-7 Minute Workout

Та видео тоглоомд дуртай юу? Тэгвэл энэхүү аппликэйшн видео тоглоомтой тун төстэй. Тухайлбал, дасгал эхлүүлэхэд танд гурван амь өгөх ба нэг өдрийн дасгалаас хоцорвол нэг амь алдана. Ингээд сард гурван удаа дасгалаас хоцорвол тоглоомын үе эхнээсээ эхлэх болно. 

5 Minute Pilates Workouts

Магадгүй босож, сууж дасгал хийх нь танд төвөгтэй санагдаж байгаа бол хэвтээ дасгалын аппликэйшнийг ашиглаарай. Үүнд таван минутын хэвтээ дасгалууд багтсан бөгөөд өдөр тутмын хэвшил болговол үр дүн гарах болно. 

Pilates – Lumowell

Эрчимтэй турахыг хүсэж байвал тус аппликэйшнийг ашиглаарай. Үүнийг ашигласнаар хурдацтай жин хасаж, булчин чангарна. 

Stretching Sworkit – Increase Flexibilty & Pilates

Хөшүүн биеийг тань сунгаж уян хатан болгоно. Маш олон үнэгүй дасгалын заавартай бөгөөд тууштай хийвэл үр дүн заавал гарна.